8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ: Төгсөгчдийн АНХААРАЛД

2017-06-07 08:56:00

2017-2018  оны хичээлийн жил их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нд эхлэнэ. Тодруулбал, ЭЕШ энэ сарын 14-нд 12.00-13.40 цагт монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх юм. Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө.

2017 оноос өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид 2017 оны 06 сарын 10-аас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна.

Мөн та бүхэн http://eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангийн хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж аваарай.

Шалгалтад орохдоо шалгуулагчид:

Бүртгэлийн хуудас /Баталгаажуулсан байх/
Суудлын хуваарь 
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг 
Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг бүрдүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл