Энэ сарын 5-ны өдөр 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэрэг Нарны хороололд гарсан байна.
Талийгаачийн гэр бүлийн зүгээс 22 настай охин амиа хорлоогүй хэн нэгний дарамтад орсон хэмээн үзэж байгаа аж. Учир нь талийгаач өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж байсан аж. Тус өдөр “С”–ХХК-ийн захирал талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зодсон талаар мэдээлэл байна. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь харж салгаж авсан байна. Талийгаач охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харамсалтай тус өдөр талийгаач эмэгтэй Нарны хорооллын ...р байрны 16-р давхараас унаж амиа алдсан байдалтай олдсон аж. Одоогоор амиа алдсан бүсгүйг захирал нь зодсон уу, эсвэл өөр хүнд зодуулсан уу гэдэг тодорхой болоогүй байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Захиралдаа хүчиндүүлсэн гэх эмэгтэй амиа хорложээ
2017-06-07 10:33:19