2020 он хүртэл хэрэгжих “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 40-65 насныханд В, С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж дууссан бөгөөд Булган, Дорнод, Архангай, Дархан зэрэг аймгуудад шинжилгээ, оношлогоог эхлүүлсэн байна. Иргэд эхний ээлжинд өрх, сумын эрүүл мэндийн төвдөө В, С вирус илрүүлэх шинжилгээ өгөх бөгөөд хэрэв вирусийн халдвар илэрсэн бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамрагдах аж.