8o
Улаанбаатар хот
mobile menu

Хороолол дунд цагт 30 км хурдтай зорчвол 24 мянган төгрөгөөр торгоно

2017-06-07 12:27:00

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хороолол доторх замд зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн буюу  цагт 30 км хурдтай зорчсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 24 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм байна.

Мөн тавиас дээш хувиар хэтрүүлсэн буюу цагт 40 км түүнээс дээш хурдтай зорчсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр /60  мянган төгрөг/ торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна гэжээ.

Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг.

Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байгааг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Иймээс Замын цагдаагийн албанаас орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хангах дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах,
  • Автомашин ойртон ирж байгаа тохиолдолд гараас нь хөтлөх буюу тэврэх
  • Автозамтай ойролцоо бага насны хүүхдийг толуулахгүй байх,
  • Автомашины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
  • Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
  • Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tamir
Uchnuun mashin Hurd hetruuldeg ta nar yaj ene huulia heregjuulehuu horoolol dund tsagdaa zogsohuu
2017/06/07 202.131.229.146
  • Recent
  • Most Read
  • Most Comment