8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх хүмүүсийн үл тоомсорлодог, хорт хавдрын 7 шинж тэмдэг

2017-06-07 15:10:25

Хорт хавдрын эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Харин удалгүй дараах 7 шинжээр илэрдэг гэнэ. Эдгээрийг Америкын Хорт Хавдарын Нийгэмлэгээс тодорхойлсон юм байна. Тиймээс энэ 7 шинжийн аль нэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

  1. Хоол боловсруулах систем, давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт орох
  2. Эдгэрдэггүй шарх, үрэвсэл бий болох
  3. Хэвийн биш байдлаар цус алдах
  4. Биений аль нэг хэсэгт булдруу, хатуурал үүсэх
  5. Хоол шингэхэд хүндрэлтэй болох
  6. Мэнгэ үү зэргийн хэлбэр, хэмжээ, өнгө, зузаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орох
  7. Байнга ханиалгах эсвэл хоолой сөөх

Мөн хавдрын төрлөөсөө хамаарч дараах өөр онцлог шинжүүд мэдрэгдэж болно.

  • Байнга толгой өвдөх
  • Шалтгаангүй жингээ алдах, эсвэл хоолны дуршилгүй болох
  • Яс байнга янгинаж өвдөх
  • Байнга сульдаж, бөөлжис цутгах
  • Байнга эсвэл ойр ойрхон бага хэмжээгээр халуурах
  • Халдварт өвчин дахин дахин тусах буюу өвчлөмтгий болох
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл