8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн өмчийн хороог татан буулгана

2016-01-06 07:45:00

Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсэг байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо. Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн боловч ажиллах орон тоо, төсөв нь батлагдаагүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг харгалзан Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах, Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсгийн удирдамжийг баталж, ажлын явцад хяналт тавих болон Төрийн өмчийн хороог татан буулгах, төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, төрийн өмчийн бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хариуцсан зарим ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж дүнг ирэх сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод даалгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энэ Сайханбилэг гэдэг нөхөр Монгол Улсын төрийг жинхэнэ дампууруулах нээ.. Яана даа.
2016/01/06 103.17.108.42
Иргэн
Энэ Сайханбилэг гэдэг нөхөр Монгол Улсын төрийг жинхэнэ дампууруулах нээ.. Яана даа.
2016/01/06 103.17.108.42
Иргэн
Энэ Сайханбилэг гэдэг нөхөр Монгол Улсын төрийг жинхэнэ дампууруулах нээ.. Яана даа.
2016/01/06 103.17.108.42