2017 оны 06 дугаар сарын 06-ны Мягмар гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 290 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 217 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8, мөргөлдсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна
Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн.