8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн онд 3900 хос гэр бүлээ цуцлуулжээ

2017-06-07 17:20:01

Манай улсад 861 мянган гэр бүл байдаг гэх бөгөөд сүүлийн жилүүдэд гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл олон бүртгэгдэж байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах уулзалтын үеэр онцолж байлаа. Тухайлбал, өнгөрсөн 2016 онд 17800 гэр бүл гэрлэлтээ батлуулсан бол 3900 орчим гэр бүл салжээ. 

Салалтын зонхилох шалтгаанаар архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, төлөвлөгөөгүй, эрт гэрлэх зэргийг нэрлэж байна. Гэр бүлийн тухай шинэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулвал тодорхой хувиар буурсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Тэгвэл улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 389 хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2.7 хувиар буурсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл