8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг жилд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

2017-06-07 18:25:00

Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлээс гадна бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна. Ихэвчлэн ураг төрлийн буюу танидаг хүмүүсдээ хүчирхийлүүлдэг гэсэн судалгааг ч олон улсын байгууллагаас гаргажээ. Бүр жигшмээр ч аймшигтай хүний санаанд багтамгүй хэргүүд их гардаг.

Тодруулбал, төрсөн эцэгтээ, төрсөн өвөөдөө, хойд эцэгтээ, хамаатны ахдаа хүчирхийлүүлж сэтгэл санааны хүнд шоконд орох бүр сэтгэцийн өвчтэй болох тохиолдол байсаар байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик тоо байна. Тэдний ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд бөгөөд хамгийн бага нь ой 9 сартай охин ч байгаа нь сэтгэл сэрдхийлгэмээр.

Тиймээс бага насны охидуудадаа анхаарлаа сайн тавих, хамаатан садангийндаа үлдээхгүй байх, мөн танихгүй хүнд даатгаж үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment