8o
Улаанбаатар хот
mobile menu

Усан замын тээврийн хэрэгслийг тооллогод хамруулж, бүртгэлжүүлнэ

2017-06-08 08:51:27

Энэ сарын 15-ны өдрөөс долоодугаар сарын 15-ны өдрүүдэд Усан замын тээврийн хэрэгсэлд хийх техникийн болон экологийн хяналтын үзлэг, бүртгэл тооллогыг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү үзлэг тооллогод Монгол орны нуур, гол мөрөн, цөөрөмд аялал жуулчлалын зориулалтаар усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшлийн усан замын тээврийн хэрэгсэл /усан онгоц, завь, катер гэх мэт/, ахуйн болон бусад зориулалтаар ашиглаж буй хувь иргэдийн усан замын тээврийн хэрэгсэл, Импортоор оруулж ирсэн усан замын тээврийн хэрэгсэл мөн хамрагдах юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЗТХЯ харьяа Монгол Улсын Далайн захиргааны 261488, 261489, 261490, 70114802 утсаар холбогдож авна уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл