8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа хорлосон охины үхэлд “Сохо мебель”-ийн захирал буруутай юу

2017-06-08 09:01:00

Энэ сарын 5-ны өдөр 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн. Тус хэрэг Нарны хороололд гарсан бөгөөд, одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Талийгаачийн гэр бүлийн зүгээс 22 настай охин амиа хорлоогүй хэн нэгний дарамтад орсон хэмээн үзэж байгаа аж. Учир нь талийгаач  өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж байсан аж. Тус өдөр “Сохо мебель” компанийн захирал Н.Жадамбаа талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зодсон талаар мэдээлэл байна. Тус өдөр буюу тавдугаар сарын 30-ны орой “Сохо мебель” компанийн захирал Н.Жадамбаа ажлын байран дээрээ хэсэг найзуудтайгаа хамт архидсан аж. Тус компанийн захирал архи ууж байхдаа талийгаач эмэгтэйг намайг гэрт хүргэж өг хэмээн шаардлага тавьсан аж. Тус орой талийгаач захиралаа гэрт нь хүргэж өгөлгүй орой 23.00 цагийн үед гэртээ очсон аж. Ингээд тухайн өдөр өнгөрч талийгаач эмэгтэйг маргааш өглөө ажилд нь очиход захирал өрөөндөө согтуу сууж байсан аж. Ингээд согтуу захирал тус эмэгтэйд янз бүрийн шаардлага тавьж, хормой хотыг нь сөхөж янз бүрийн ааш зан гаргахаар нь эсэргүүцэл үзүүлсэн аж. Эсэргүүцэл үзүүлж байхдаа хажуугийн ширээ мөргөж хамараа нэлээд хөхрүүлсэн байснаас гадна нэмж зохисон ул мөрч байсан аж. Дүүгийнхээ энэ байдлыг харсан ах бэр эгч нь цагдаад өргөдөл гомдол гаргахаар талийгаачтай хамт Цамбагаравын буудлаас цагдаагийг газар руу явах гэж байтал талийгаач эмийн сан ороод ирье хэмээн гарч яваад сураггүй болсон аж. Ингээд хэдэн цагийн дараа Нарны хороололоос амиа алдсан байдалтай олдсон аж. 
 Талийгаачийг амиа алдархаас өмнө тус компанийн захирал Сэлэнгээ гэх эмэгтэй “Өргөдөл гомдол гаргаад хэрэггүй. Бидэнд хууль үйлчлэхгүй” хэмээн утсаар ярьж дарамталсан талаар талийгаачийн эгч ярьсан байна. 
Тэгвэл энэ хэрэгт талийгаач охины ажиллаж байсан компанийн захирал буруутай байж болзошгүй гэх мэдээллийг албан бус эх сурвалж мэдээлж байна.  Тэрбээр фейсбүүкийн нэгэн групп-д “Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу...Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна. Хорин хоёр настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш.
 
Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. Хорин хоёр давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа. Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй ” гэж суусан хормойн донтой Сохо Мебель ХХК –ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой.
 
05 сарын 31 ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч ” зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. ХУД цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад...16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл обект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” гэсэн байна.


Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний ажиллаж байсан компанийн ерөнхий захирал цагдаагийн байгууллагад энэ талаар мэдүүлэг өгчээ. Ингэхдээ “Би огт зодоогүй. Талийгаач бүсгүй 30-ны өдөр ажилдаа ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, урьд шөнө баарны гадна хүнд зодуулчихлаа гэж хэлж ирсэн байсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн аж. Талийгаач хэн нэгэнд дарамтлуулж зодуулж амиа хорлосон уу, эсвэл гадны нөлөөтөй амиа алдсан уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох юм байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Монголын цагдаа үнэхээр найдваргүй болсон шүү??????????
2017/06/08 202.179.25.182
иргэн
Цагдаагийн байгууллага тогтоох уу, зураг хөрөгтэй нь өгөөд байгаа хулгайн хэргийг л тогтоож чаддагүй юм билээ ш дээ. Манай цагдаа дампуурсоон, амь амиа л бодоцгоо.
2017/06/08 202.70.34.70