8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын дээд шүүх юуны учир ХҮН-ын даргыг яаран батламжлав

2017-06-08 09:02:00

Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ыг Б.Найдалаа удирдахаар болж, дээд шүүхээс батламжиллаа гэх мэдээ өчигдөр гэнэт чих дэлсэв. Түрүү жил  хэвлэлээр өдөр бүр шахуу маргаан хийж, намынхаа даргыг дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан ч бүртгүүлж чадахгүй байсаар өдийг хүрсэн уг асуудал юуны учир  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэнэт шийдэгдэж, яаран батламжлав гэдэг сонин. Өмнө нь намын даргад бүртгүүлэх тухай хүсэлтийг дээд шүүхэд намынхаа их хурлын ная гаруй хувийн саналаар батлагдсан С.Ганбаатар хоёронтоо гаргаад байсан ч Б. Найдалаа тэргүүтэй намын дотоод хутган үймүүлэгчдийн өргөн барьсан бичгээс болж намыг “дотоод маргаантай” хэмээн үзэж бүртгэхээс татгалзсан байдаг. Ингээд тус намынхан ХҮН-ын төв хорооны хурлын  100 хувийн дэмжлэгтэйгээр Т. Ганболдыг  даргаараа сонгон дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин бичиг баримтаа хүргүүлсэн ч мөн л Б. Найдалаа, Т. Доржханд нарын хүсэлтээр бүртгэхээс татгалзан өнөөдрийг хүрсэн. ХҮН-ыг анхнаас нь хутган үймүүлэх зорилготой орж ирсэн гэх Б. Найдалаа нь хувийн амьдрал болон улс төрийн хувьд  АН-ын З. Энхболдын хүн, тусгай зорилгоор ХҮН-д шургалсан гэдэг нь  өнөөдөр биелэлээ олж байна. Харин Т. Доржхандын хувьд МАН-ын УИХ дах бүлгийн дарга  Хаянхярваагийн тун ойрын хүн гэгддэг. Ийнхүү энэ хоёр эрхэм том намуудын харъяалалд утсан хүүхэлдэй болсоор, тэдний бодлогыг ХҮН-д хэрэгжүүлж, хагалган бутаргах ажлаа тун чадамгай хийсэн гэдэг. Б. Найдалааг  ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаран сандран батламжилсан явдал нь Зи, Женко нарын урьдаас бэлтгэсэн тусгай хөтөлбөр болж байгаа нь илт болж байна.  Хуурамч тамга тэмдэг ашиглан, хууль бус аргаар намын даргад бүртгүүлж байгаа энэ бүхнийг хөндлөнгөөс харахад  Монгол улсын дээд шүүх  улс төрийн хуйвалдааны хэмжээнд яаж ажилладгаа бас дахин нэг харууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ттг
Шаана биз яс юман дээр Ганбаатар Ганболд нар Энхболдын заавраар ХҮН д шургалж энэ намыг сөнөөсөн шүү дээ ичихэд яана
2017/06/08 66.181.160.92
Xүрэлээ
Улстөрд ийм увайгүй нөхдүүд олон шүү. Одоо ямар ах нарынхаа үүрэг даалгавраар ямар тоглолт хийхийг нь харж сууя даа.
2017/06/08 202.131.228.234
Bayart
Tom ah natiinhaa ugend sain orj XVH-iig samarsan hundee. Dorjhand ch yalgaagui neg teregnii 2 hagarsan dugui
2017/06/08 27.123.214.120
Bayart
Hol yavahgui l gar bna doo.
2017/06/08 27.123.214.120
Иргэн
Яг үнэн. Хогийн амьтан наад Найдлаа чинь. Банкнуудын холбоонд ч багтаж шингэхгүй хөөгдөж гарсан...
2017/06/08 202.131.228.234