8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговьд спортын төрөлжсөн сургалттай 9 дэх сургуулийг байгууллаа

2017-06-08 09:53:00

Ирээдүйн тив дэлхийн аваргыг бэлтгэх “Спортын төрөлжсөн сургалттай 7 дугаар дунд сургууль”-ийг орон нутгийн төсвийн  2,4 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтанд оруулснаар спортыг сонирхдог, түүгээр хичээллэдэг хүүхдүүд, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломж бүрдлээ. Монгол Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургууль 8 байдаг бол 240 хүүхдийн багтаамж бүхий 7 дугаар дунд сургуулийг ашиглалтанд оруулснаар 9 дэх сургууль нь болж байна. Хүүхдүүд хөнгөн атлетик, үндэсний бөх, ширээний теннис, бадминтон, үндэсний сур, жудо, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам зэрэг спортын төрлөөр хичээллэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн тус сургууль ашиглалтанд орсноор шинээр 33 ажлын байр бий болов.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл