8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноолуурын үнэ 32 мянган төгрөгөөр хямдарчээ

2017-06-08 10:29:41

Монголын хөдөө аж ахуйн биржид ноолуурын үнэ кг нь 66.300 төгрөг болж хямдарлаа. Тус биржийн энэ хаврын ноолуурын анхны арилжаагаар “цагаан алт”-ны үнэ кг нь 98 мянган төгрөгт хүрсэн. Энэ нь ноолуурын үнэ 32 мянган төгрөгөөр хямдарсан үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар энэ жилийн ноолуурын дундаж үнэ 83.369 төгрөг байна. Өнгөрсөн онд ноолуурын дундаж үнэ 60.364 төгрөг байв. Тэгэхээр кг ноолуурын үнэ энэ жил өмнөхөөс 23 мянган төгрөгөөр илүү байгаа юм. Ноолуурын гарц болон чанар сайн байгааг илтгэж өндөр үнэ тогтсон гэж биржийнхэн тайлбарлав.

Хөдөө аж ахуйн бирж зургадугаар сарын 2-ны байдлаар 78 удаа арилжаа зохион байгуулж, 3814 тонн ноолуур, 1318 тонн хонины ноос, 79.8 тонн тэмээний ноос, 1202.9 тонн ямааны завод ноос, 1104.3 тонн хонины завод ноос арилжжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл