8o
Улаанбаатар хот
mobile menu

Осол гаргаад хэргийн газраас явганаар зугтжээ

2017-06-08 10:56:00

Өнөө өглөө 08.00 цагийн үед “Хархорин” худалдааны төвийн автобусны буудал орчимд зам тээврийн осол гаргаад хэргийн газраас угтсан хэрэг гарсан байна. Тодруулбал, “Accent” маркийн автомашины жолооч, “Приус 30” маркийн автомашиныг мөргөж, ослын улмаас “Приус 30” автомашин онхолдсон байна. Осол гарах үед ойр хавьд байсан иргэд “Аccent” машины жолооч туслах замаас хурд хэтрүүлэн орж,“Приус” машиныг мөргөсөн. Улмаар жолооч нь хэргийн газраас явганаар зугтсан аж.

Одоогоор эл хэргийг Замын цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа юм байна. эх сурвалжийн хэлж буйгаар хүн гэмтээгүй бөгөөд бага насны 2 хүүхэд "приус 30" маркийн машинд  сууж явсан гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment