Сангийн яамын Нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Чингисийн талбайд эхэлсэн билээ. Өдөрлөг өнөөдөр үргэлжилж байгаа аж. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй торгуульгүй төлөх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар өнөөдөр, маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой.
Өдөрлөг өнөдөөр Сүхбаатарын талбайд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.