ЭЕШ-ууд нэгдсэн байдлаар эхлэхэд зургаахан хоног үлдлээ. Үүнтэй холбогдуулан, энэ оноос өмнө Ерөнхий боловсролын сургууль төгссөн төгсөгчид 2017 оны зургадугаар сарын 10-наас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна. Мөн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан төгсөгчийн булангаар нэвтэрч хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж авах ёстой юм байна.
Харин энэ онд төгсөгчид бүртгэлийн хуудсаа баталгаажуулах сүүлийн өдөр юм.
Төгсөгчид шалгалтанд орохдоо дараах материалуудыг бүртгүүлсэн байна. Үүнд:
-Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/
-Суудлын хуваарь
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
-Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг зэргийг заавал бүрдүүлсэн байх ёстой юм.