Монголд төдийгүй олон улсад өндөөр үнэлэгддэг авьяаслаг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ходоодны хорт хавдар туссан маш харамсалтай мэдээлэл байна. Маш яаралтай БНСУ-д явж мэс засал хийлгэхгүй бол түүний амь насанд аюултай учирсан талаар түүний нөхөр цахим хуудаснаа мэдээллэсэн байна. Тун удахгүй бүсгүйн гэр бүл, найз нөхөд нь "Хатан ятгын эгшиглэн тасрашгүй" нэртэй сайн үйлсийн аянг эхлүүлэхээр болжээ.
Түүний нөхөр хөгчимчин Д.Ганпүрэв, “Манай гэр бүлд маш хүнд асуудал тохиолдоод байна. Тэвдэж явахад санхүүгээр туслах боломжтой тэнхлүүн нэгэн байна уу? Өнөө маргаашгүй туслах боломжтой нь хувийн чатаар холбогдоно уу? Сарын дараа бүх асуудлыг дуусгаж тусалсан хүмүүний сэтгэлийн тусыг насан туршдаа санаж, үр удамдаа хэлж долоон үеэрээ буян санаж амьдарья” хэмээн фэйсбүүктээ бичжээ.