8o
Улаанбаатар хот
mobile menu

Академич Г.Чулуунбаатарыг Боловсролын сайдаар томилохоор өргөн барилаа

2017-06-08 15:07:15

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдож, сайд Ж.Батсуурийг өнгөрсөн долоо хоногт огцруулсан. “Толгойгүй” шахам болсон тус салбарын сайдыг яаралтай нөхөн томилохыг УИХ-ын дарга үүрэгдсэн. Гэвч сайд тодроогүй байсаар байна.  Засгийн газрын зүгээс Академич Г.Чулуунбаатарыг  Боловсролын сайдад өргөн барихаар болсон байна.

Тэгвэл түүний оронд академич Г.Чулуунбаатарыг томилох саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын даргад өргөн барьжээ.  Г.Чулуунбаатар нь Шинжлэх ухааны академийн дэд захирлын албан тушаал хашдаг юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment