8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗЦА: Хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

2017-06-08 15:51:47

Амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ хөдөө аялал зугаалгаар явах нь ихэсч, үүнийг даган орон нутаг руу болон орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо нэмэгдэж байна.

Хурд нь зам тээврийн осол, гэмтлийн үндсэн нэг шалтгаан юм. Ялангуяа, хэт болон зохисгүй хурд нь замын хөдөлгөөний мөргөлдөөн, зам тээврийн осол гэмтэл, нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. “Хэт хурд” гэдэг нь тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас давсан хурдтай байхыг хэлнэ. “Зохисгүй хурд” гэдэг нь тээврийн хэрэгслийн хурд тодорхой нэг зам, цаг агаар, замын ачааллын нөхцөлд тохироогүй ч, зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас даваагүй байхыг хэлж байгаа юм.

Дундаж хурд өссөнөөр, осол гэмтэл үүсэх магадлал мөн өснө. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 1 км/цагаар хасахад, осол гарах магадлал 4-5%-иар буурна. Өндөр хурдтай явж буй тээврийн хэрэгслийн урд болон хажуугийн суудалд зорчиж буй иргэд гэмтэх эрсдэлтэй боловч зам тээврийн ослын ноцтой хүндрэлүүд ихэнхдээ “эмзэг” бүлгийн хүмүүс буюу явган зорчигч, дугуй, мотоциклоор зорчиж буй иргэд, хүүхэд болон өндөр настангуудад тохиолддог байна.

Насанд хүрсэн явган зорчигч нь 50 км/цагаас доош хурдтай явж байгаа автомашинд мөргүүлэхэд нас барах магадлал 20% байдаг бол 80 км/цагийн хурдтай машинд мөргүүлэхэд, уг эрсдэл 60% хүртэл өсдөг гэсэн судалгаа байна.

Хурдад дараах хүчин зүйлсүүд нөлөөлдөг байна. 

Тухайлбал: Замын хажууд тавигдсан хурдны хязгаарыг заасан самбаруудаас гадна жолоочийн нас, хүйс зэрэг нь хурдад нөлөө үзүүлдэг бөгөөд ихэнх улсад эрэгтэй ба залуу жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол түгээмэл буюу хурднаас үүдсэн зам тээврийн осолд тэдгээр хүмүүс илүү өртөмхий байдаг байна.

Бусад хүчин зүйлүүдэд жолоочийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ, замын гадаргууны чанар болон тухайн тээврийн хэрэгслийн хурдны хязгаар гэх мэт хүчин зүйлс багтдаг байна.

Иймд эрхэм жолооч та хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй, тохирох хурдыг зөв сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.

ГҮЙЖ ЯВАА ХҮН Л УНАДАГ, МӨЛХӨЖ ЯВАА ХҮН УНАДАГГҮЙ. ЖОЛООЧ ТА ХУРДАА БАЙНГА ХЯНАЖ ЯВААРАЙ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
зах замбраагаа алдсан торгуульаа болъёо 1-р эгнээнээс 2-р эгнээрүү орох гэд зогсож бга машиныг торгодог ямар учир бна үсрээр оролтой биш
2017/06/09 203.91.115.35
иргэн
1-р эгнээнээс 2-р эгнээрүү орох гээд дохиод зогсож бга машиныг торгоод бх юм байрлаад яваад бга бол яхав гэсэн энэ зах замбраагаа алдсан торгуулиа болъ до ардах амьдралаа яах болж бна төр ажилаар ханг
2017/06/09 203.91.115.35