8o
Улаанбаатар хот
mobile menu

“Приус” автомашины татварыг 7 дугаар сарын нэгэн хүртэл тэглэнэ

2017-06-08 18:00:00

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хос хөдөлгүүртэй буюу Приус маркийн автомашинд ногдуулсан онцгой албан татварыг иргэд, импортлогчдод буцаан олгох талаар хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал хуулийн төсөлд  Хос хөдөлгүүртэй буюу Приус маркийн автомашинд ногдуулсан онцгой албан татварын буцаан олголтод тэрбум гаруй төгрөг хийгдэх аж. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр 5 сарын нэгнээс хойш импортоор орж ирээд татвараа төлсөн 375, гаалийн бүрдүүлэлт хийсэн 2600 орчим машин байгаа аж.

Улмаар хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлбэл 4 тэрбум орчим төгрөг болох аж. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн үйлчлэх хугацааг наймдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулах нь зүйтэй гэсэн бол хууль санаачлагчдын зүгээс 7 дугаар сарын нэг хүртэлх хугацааг хангалттай хэмээн үзэж байгаа  аж. Уг хуулийн төслийг зургадугаар сарын 9 буюу маргаашнаас эхлэн мөрдөхийг гишүүд дэмжсэн юм.  Ийнхүү уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа автомашины ОАТ-ыг 50 хувиар нэмэгдүүлэхээр заасан. Хууль 2017 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн үеэс авто машин импортлогчдын зүгээс татвар ногдуулсан хугацааг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. Иймээс хуулийн төслийг санаачилж, Засгийн газар ч дэмжсэн юм.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл