Өнгөрсөн сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд 1,7 сартай бяцхан охиныг хаяад явсан хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тухайн хүүхдийг нэгэн эмэгтэй олж, ЭХЭМҮТ-д хүргэсэн байдаг. Охины биеийн байдал муу, уушиг нь битүү хатгалгаатай байгаа талаар ч өчигдөр сошиал сувгаар мэдээлж, ээжийг нь хайж байгаа хэмээж байв. Тэгвэл дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулсаны үр дүнд охиныг хаяж явсан ээжийг нь олжээ.
Охиноо хаяж явсан ээжийг оллоо
2016-01-06 08:14:00