Палеонтологичид Японоос тус орны түүхэнд байгаагүй үлэг гүрвэлийн том хэмжээний бүхэл бүтэн араг ясыг олж илрүүлсэн байна. Үлэг гүрвэлийн чулуужсан ясны үлдэгдлийг Хоккайдо дахь ууланд олж илрүүлснээс хойш 20136 онд эрдэмтэд малтлагаа эхэлжээ. Энэ хугацаанд тэд бараг бүтэн араг ясыг цуглуулж чаджээ.
Олдворын урт нь бараг найман метр. Урьдчилсан дүгнэлтээр тэр нь нугасан хушуут гэх үлэг гүрвэлийн төрөлд хамрагдана. Энэ өвсөн тэжээлт амьтан 66-100 сая жилийн өмнө амьдарч байсан ба япончууд олдвороо Мүкаварүю гэж нэрлэжээ. Мүкава гэдэг үг нь японоор луу гэсэн утгатай гэжээ.