8o
Улаанбаатар хот
mobile menu

БСШУС-ын сайдад академич Г.Чулуунбаатар тэнцэх үү

2017-06-09 10:55:00

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдыг томилуулах саналаа УИХ-д өнөөдөр өчигдөр өргөн  барилаа.Тодруулбал БСШУС-ын сайдаар Академич,  ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатарыг томилохыг санал болгоод байгаа. Сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч эцэст ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатарын нэрийг өргөн барьсан байна.

ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатарыг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй. Мэдээж түүний эрдэм мэдлэгтэй хэн ч маргахгүй. Харин чухал хариуцлагатай сайдын албан тушаалыг хаших хэмжээний хүн мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Г.Чулуунбаатарын товч намтраас харахад улс төрийн албан тушаал хашиж байгаагүй дандаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж байсан нэгэн. Академичийн хувьд боловсролын байгууллагад олон жил багшлахын зэрэгцээгээр судалгааны ажил хийж байсан, нийгмийн шинжлэх ухааны салбарт мэргэшсэн эрдэмтэн  судлаач нэгэн. Боловсролын салбарт өнөөдөр тулгамдсан, яаралтай хүлээгдэж байгаа олон чухал асуудлууд байна. Наад зах нь тусгай сургууль болох 29, 116 дугаар сургуулийн асуудал маш хурцаар тавигдаж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт харж байна. Энэ асуудлыг шийдэхэд улс төрч хүний алсын хараа, зоригтой, нүдээ олсон шийдвэр хэрэгтэй.

Мэдээж сайд болох хүн олонд нэртэй, өндөр албан тушаалд ажиллаж байсан, ажлын туршлагатай, зангарагтай нэгэн байвал зохино. Мөн Боловсролын сайд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, эдгээр асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх үүрэгтэй. Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа энэ үед нэр цэвэр, шүүмжлэл дагуулахгүй гэдэг үүднээс ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатарыг томилохыг хүсэж байгаа бололтой. Уг нь салбарын сайд гэдэг бүхэлдээ энэ салбарын харах толь, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан бол зохино. Мэдээж гадаад дотоодод торолгүй ажлаад явах боломжтой өргөн мэдлэгтэй нэгэн байх ёстой. ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар Боловсролын салбарын сайд боллоо гэхэд хэдий хэр хугацаанд ажилтайгаа танилцаж, дараа ажлаа хийх вэ. Төрийн ажил бол цаг алдалгүй явж байх ёстой. Боловсролын салбар бол тухай улсын нүүр царай болох хамгийн чухал салбар. Тийм ч учраас  энэ салбарт хамгийн чухал хууль санаачлах, батлуулах нь ус агаар мэт хэрэгтэй байна. Нэг үгээр хэлэхэд ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар сайдын зөвлөх байвал илүү зохино.


ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатарын товч намтар:
 
1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн.
 
1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн  аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 оны 5 дугаар сарын 26-нд   философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
 
2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан.
 
2001 онд Улаанбаатарын их сургуулийн профессор цол
 
2010 Удирдлагын академийн профессор цол
 
2004 онд БНХАУ-ын Нефьтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургуулийн хүндэт профессор цол
 
2005 онд Японы Сока их сургуулийн хүндэт профессор
 
2009 оны 2 дугаар сард МУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол  тус тус хүртсэн.
 
 ШУА-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сурагч
Сайт томилгоо хийдэг болох нь уу. Сайдын зөвлөх байвал зохино ч гэх шиг. Эргүүтэхээ больж үз.
2017/06/09 202.179.25.78
Багш2
Тэгээд ямар хүн сайд болгомоор байсан юм бол доо. Ёстой тэнэглэж өгөх юм аа. 1981 онд манай улсад магиср гэсэн боловсролын зэрэг байгаагүй юм аа.
2017/06/09 202.179.25.78
Багш
Орон гаран юм бичих юм. Академич, төрийн ажлын туршлагатай, өндөр нэр хүндтэй хүн. Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан алгаа ташин угтаж байна. Олон таван зангүй, бизнесээс хол хүн. Тэнэг сайт
2017/06/09 202.179.25.78