УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаад завсарлана. Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд болох бөгөөд үүнээс өмнө сурталчилгааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо болон орон нутагт ажиллаж намынхаа нэр дэвшигчийг дэмжих учир ийнхүү завсарлуулахаар болжээ.
Энэ талаар өнөөдөр чуулганы хуралдааны эхэнд хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Чуулган өнөөдөр хуралдаад завсарлана. Тийм учраас шахуу хуваариар хуралдана” гэдгийг дуулгасан юм.