8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийг Монголбанк, Засгийн газар хамтран санхүүжүүлж эхэллээ

2017-06-09 12:56:00

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээнээс татгалзаж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Засгийн газар төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг суулгаж, батлуулснаар тавдугаар сараас эхлэн ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, тавдугаар сард ипотекийн зээлд нийт 50.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаснаас 15.9 тэрбум төгрөгийг Монголбанк, 34.6 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргажээ. Ингэснээр тавдугаар сард нийт 722 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд шинээр хамрагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл