Өчигдөр телевизийн холбооны 12 телевиз хамтран хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг шууд дамжуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Харин Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван эрхэм гурвуулаа мэтгэлцээнд оролцох хуультай ч МАН, МАХН-ын зүгээс Сонгуулийн тухай хууль зөрчиж, АН-ын нэр дэвшигчгүйгээр мэтгэлцээн хийх болсон талаараа мэдэгдэл хүргүүлжээ. Энэ талаар АН-ын байр суурийг илэрхийлэх хэвлэлий хурал АН-ын Мэдээлэл сурталчилгааны төвд яг одоо болно.