Дэлхийн өндөр хөгжилтэй, аялал жуулчлал хөгжсөн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд нэлээдгүй олон байдаг. Энэ нь тухайн улсад аялаж байгаа жуулчдын хувьд заавал үзэх ёстой газруудын тоонд ч багтдаг эдийн засгийн чухал үүрэгтэй. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг аж.
Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг энэүү бүтээн байгуулалтад зарцуулсан байна. Хайран мөнгө. Ингэж хэлсний учир нь эдийн засаг хямралтай байна энэ цаг үед ийм хэмжээний мөнгөөр дахин нэг “хар зах” бий болгож байгааг энд онцолмоор байна.
Ийм чухал ач холбогдолтой гудамж өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 8-ны өдөр нийслэл хотод маань нээлтээ хийсэн юм. Том хотуудыг дуурайж төв замыг түгжрүүлэн байж, зам хааж энэхүү "Анхны шөнийн гудамж" сүр дуулиантайгаар нээв. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг энэүү бүтээн байгуулалтад зарцуулсан байна. Хайран мөнгө. Ингэж хэлсний учир нь эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед ийм хэмжээний мөнгөөр дахин нэг “хар зах” бий болсныг энд онцолмоор байна. Юуныхан шөнийн гэрэлт гудамж. Тэнд очсон хүмүүсийн сэтгэл дундуур үзэх харах зүйл гэхээс илүүтэй багахан хэмжээний “хар зах” шиг болж гэдгийг ам уралдан ярьж байв. Мөн цахим орчинд ч нэлээд шүүмлэлд дагуулсан юм. “Нийслэл хотыг орчин цагийн Метрополис болгоно гэчихээд хэдэн ширхэг гэрэл асдаг кабелийн утас л татаж дээ” гэх шүүмж цахим сүлжээгээр хүчтэй өрнөж байна. Товчхондоо 1,5 тэрбум төгрөгөөр хэдхэн ширхэг гэрэл татах байсан юм уу. "Анхны шөнийн гудамж" хийж байна гэж улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг ийм байдлаар үрэн таран хийхийн оронд хотын захын гэр хорооллынхоо харанхуй гудамжиндаа хэдэн чийдэн нэмэрлэхгүй яаавдаа гэж халаглах нэгэн ч байна.
"Анхны шөнийн гудамж" хийж байна гэж улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг ийм байдлаар үрэн таран хийхийн оронд хотын захын гэр хорооллынхоо харанхуй гудамжиндаа хэдэн чийдэн нэмэрлэхгүй яаавдаа гэж халаглах нэгэн ч байна.
Гадны улс оронд энэ гудамж нь жуулчдад түлхүү анхаарсан эдийн засгийн чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл манай улсад энэ нь эсрэгээрээ үзэж харах зүйл байхгүй ус ундаа, зайрмаг, шорлог, хуушуур, жижиглэнгийн бараанаас өөр тэнд “өлгөөд авах” нэг ч зүйл алга. Ядаж л хятадын хэдэн барааны оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэдний урласан бүтээгдэхүүнийг илүү дэлгэж харуулсан бол илүү дээр байсан болов уу.
Манай улс гадны улсын сайхан зүйлийг дурайж болно. Улаанбаатар хотод шөнийн гудамж хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нэг сая гаруй хүн амтай. Хүн амын дийлэнх нь залуучууд эзэлдэг улсад энэ гудамж яалт ч үгүй дутагдаж байсан зүйл. Гэхдээ тэд “хар зах” хүсээгүй.
Д.Болор