8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-06-12 08:40:59

(12.VI-18.VI)

ХОНЬ

Амьдрал үргэлж төлөвлөснөөр болохгүй. Гэнэтийн аялах боломж гарвал бүү татгалз, үүргэвчээ үүрээд л гарах хэрэгтэй. Мягмар гариг таны хувьд хайр дурлалын өдөр байх болно. Хэрэв та онцгой нэгнийг хайж байгаа бол гадуур гарч, олон нийтийн арга хэмжээнд явахыг зөвлөе. Пүрэв гаригт төлөвлөсөн ажил нурах магадлалтай. Ерөнхийдөө энэ долоо хоногт ажил дээр ч, ар гэрт нь бага зэрэг саатал, хүлээлт үүсч болзошгүй. Тиймээс хүлээцтэй байж, эерэг хандлагаар өөрийгөө цэнэглээрэй.

ҮХЭР

Өөрийгөө суллаж, зуны хэв маягт шилжихийн өмнө ажил төрлөө цэгцэлж, санхүүгийн зарим асуудлаа шийдэх хэрэгтэйг зөвлөе. Мягмар гаригт танд хэн нэгэн том тус хүргэх бололтой. Түүний ачаар олон шаардлагатай асуудлаа зохицуулж чадна. Дотнын найзтайгаа маргалдахаас зайлсхий. Мэдээж та реалист нэгэн. Гэхдээ пүрэв гаригт мөнгө, санхүүтэй холбоотой гэнэтийн таагүй мэдээ сонсож магадгүй. Долоо хоногийн сүүлээр шинэ содон санаа ундарсан гайхалтай өдрүүд таныг хүлээж байна.

ИХЭР

Таны хувийн болон хувьсгалын харилцаанд чухал долоо хоног айсуй. Мягмар гаригт та эрч хүч, урам зоригоор дүүрэн байж, бүтээлч сэтгэлгээ тань давамгайлах болно. Ажил дээрээ хэт их сэтгэл хөөрөлд авталгүй бодит байдалд тулгуурлаж шийдвэр гаргаарай. Тавилттай жүжиг мэт өрнөдөг элдэв үйл явдалд гутарч, хямрах хэрэггүй. Найзуудтайгаа цагийг таатай өнгөрүүл.

МЭЛХИЙ

Зөн совиндоо итгэдэг нэгний хувьд та энэ долоо хоногт бүр ч илүү мэдрэмтгий байх бололтой. Тиймээс зөн совингоо, зүрх сэтгэлээ сонсож, шийдвэр гаргаарай. Гэр бүлийн, эсвэл эртний найзын өглөг, энэрэнгүй зан таны сэтгэл санааг өргөнө. Пүрэв гаригт ажил, эсвэл эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Хэт их сэтгэл хөдлөлд автахаас зайлсхий. Амралтын өдрүүд урам зоригтой, сэтгэл сэргээсэн үйл явдлаар дүүрэн байх бололтой.

АРСЛАН

Хэрэгцээ шаардлага болоод боломж бололцоогоо сайтар тооцоолж, тэнцвэртэй байлгахыг хичээ. Эргэн тойрныхон чинь таныг үнэлдэг учраас танд итгэдэг тэдгээр хүмүүсийн урам зоригийг бүү мохоо. Анхаарлаа төвлөрүүлж, цаг хугацаа болоод үр дүнгээ үнэлж, ажиллахыг зөвлөе. Мягмар гаригт хөгжилтэй, зугаатай өдөр хүлээж байна. Амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхөдтэйгээ алжаал ядаргаагаа тайлаарай.

ОХИН

Зөн совин, далдын мэдрэмждээ итгэх долоо хоног. Энэ долоо хоногт та хийж бүтээснийхээ үр шимийг хүртэж, хичээл зүтгэлээ үнэлүүлнэ. Ажлын газрынхаа удирдлагад, эсвэл амьдралынхаа чухал найзтай маргалдаж болзошгүй. Пүрэв гаригт ажил дээр ч, амьдрал дээр ч багахан бэрхшээл, саад тотгор учирч магадгүй. Далавчаа хугалуулсан мэт мэдрэмж түрхэн зуурынх байх болно. Амралтын өдрүүдээр хайртай хүнээсээ онцгой бэлэг авах бололтой.

ЖИНЛҮҮР

Ялих ялихгүй зүйл таны тэвчээрийн хязгаарыг сорьсон долоо хоног байх бололтой. Тиймээс асуудлыг чадварлаг шийддэг чанараа одоо л ашиглах хэрэгтэй. Үргэлж нөхцөл байдлаа гартаа авч, хяналтаас алдахгүй байхыг хичээ. Пүрэв гаригаас байдал дээрдэж, өөртөө итгэх итгэл чинь сэргэж, урам зориг бадарна. Мөрөөдлөө орхих хэрэггүй, гэхдээ түүнд хэрхэн хүрэх бодит арга замыг үргэлж эрэлхийл. Амралтын өдрүүд романтик орчин өнгөрөх бололтой.

ХИЛЭНЦ

Санхүүгийн болон хувийн асуудал үүсэх бололтой. Ямар ч бэрхшээлтэй нүүр тулж чаддаг та үүссэн нөхцөл байдлаас давуу талыг нь олж харах гэж хичээх бололтой. Зарим нэг үйл явдал томоохон өөрчлөлт дагуулж болзошгүй. Үр дүн ямар байх нь таны шийдвэрээс хамаарна. Орлого, зарлагаа тэнцвэржүүлж, санхүүгийн үр ашигтай арга замыг эрэлхийлээрэй. Дэлгүүр хэсэж, таалагдсан болгоноо өөрийн болгох цаг биш шүү.

НУМ

Ганц бие нумынхан энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учрах бололтой. Найз нөхөд, эсвэл сонирхол нэгтнүүдийн арга хэмжээнд танилцсан хэн нэгэн таны доторх галыг өрдөнө. Сэтгэл хөдлөлдөө хэт их автахаас сэргийлж, сэтгэлийнхээ гүн дэхийг сайн сонсоорой. Ажлын талбарт бүтэхгүй, болохгүй байгаа зүйлийг заримдаа тэр чигт нь орхих нь зөвддөг тал ч бий. 

МАТАР

Зөн совин тань таныг хөтөлнө. Тиймээс сэтгэл зүрхээ, зөн совингоо сайтар сонс. Ажил дээр их зүйл өрнөнө. Мягмар гаригт ирээдүйд тань гэрэл гэгээ авчрах сайхан мэдээ сонсоно. Хүлээлтэд орсон ажлын жагсаалтаа эргэж нэг хараарай. Долоо хоногийн сүүлийн өдрүүд эрч хүчээр дүүрэн байх тул зүрхшээж байсан ажлуудаа бүгдийг нь эхнээс нь барьж аваад, хийж эхэл. Өөрчлөлтийн салхи салхиж эхэлнэ. Бэлэн байгаарай.

ХУМХ

Юу хүсэж байгаа, юу мэдэж байгаагаа ойлго. Хэт үрэлгэн зангаасаа татгалзаж, эцсийн цэгийг олж харах гэж хичээгээрэй. Нөлөө бүхий хэн нэгнээс чухал тусламж, дэмжлэг ирэх бололтой. Аливаад шийдвэр гаргахдаа эргэлзэх хэрэггүй, зоримог байж, асуудлыг дор дор нь шийдэхийг зөвлөе. Амралтын өдрүүд гайхалтай өнгөрөх бололтой.

ЗАГАС

Сэтгэл санааны хувьд хэт их өрнөлтэй долоо хоног байх бололтой. Огцом баярлаж, огцом хямарсан өдрүүд таныг хүлээж байна. Таныг арагш чангааж байсан таагүй бодлуудаа цэгцлээд, толгойноосоо авч хаяхыг зөвлөе. Дотоод сэрэл мэдрэхүйдээ итгэж, туршлагадаа үндэслэн шийдвэр гарга. Хэтийн зорилгодоо анхаарал хандуулж, наагуурх ялих ялихгүй асуудлыг болоогүй мэтээр төсөөл. Амралтын өдрүүдээр салхинд гарч, адал явдалтай учир.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment