УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
07.30 цагт МҮХАҮТ-д төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий "Business breakfast" уулзалтад Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-с нэр дэвшигч М.Энхболд оролцоно.
10.00 цагт “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн нээлт Сүхбаатарын талбайд болно.
10.00 цагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх” хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн 3 дахь удаагийн хурал Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт болно.
11.00 цагт Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд “Автотээврийн үндэсний төв”, “Монгол шуудан” хамтран хэрэгжүүлэх “ГАРААС ГАРТ - ХААЛГАНААС ХААЛГАНД” ачаа тээшний шинэ үйлчилгээний нээлт болно.
12.00 цагт “Дэлхийн шилдэг Их дээд сургуулиудад суралцгаая” нээлттэй өдөрлөг Peace Tower-ийн 16 давхарт болно.
19.00 цагт Улсын филармонид Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна.