8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

2016-01-06 10:47:00

2015 оны гуравдугаар сараас дэгдэлт нь эхэлсэн улаанбурханы тархалт өнөөдөр ч үргэлжилж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Хүйтэн сэрүүний улиралд агаар дуслын замаар халддаг өвчлөл нэмэгддэг. Тиймээс шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газраар зорчихгүй, аль болох даарч хөрөхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 21 мянга гаруй хүн улаанбурханаар өвчилжээ. Нийт тохиолдлын 80 хувь нь нийслэл хотод байна.  Харин өвчилсөн иргэдийн дийлэнх хувийг 0-8 сартай буюу вакцины тун нь гүйцээгүй хүүхдүүд, мөн 15-25 насныхан буюу вакцинд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа залуус эзэлж байгаа аж.
Иймээс ХӨСҮТ-ээс дараах анхааруулгыг хүргэж байна.
·         Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх.
·         Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.
·         Улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгээж болно.
·         9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах,
·         А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх.
·         Амны хаалт зүүх,
·         Даарахгүй дулаан байх,
·         Гараа савандаж угаах хэрэгтэй.

Мөн ХӨСҮТ-ээс хүлээн авах тасгаар хэт олон хүмүүс ирж, дараалал үүсгэн, бусад халдварт өвчтэй хүнтэй хавьтал болох эрсдэлтэй тул иргэд эхлээд харьяа өрхийн эмчдээ үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment