8o
Улаанбаатар хот
mobile menu

”Чингисийн өргөө”-д баллонтой хий дэлбэрчээ

2016-01-06 11:00:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чингисийн өргөө" зоогийн газарт баллонтой хий дэлбэрчээ.  
Цагдаагийн байгууллагад "Богд-Хан” амралтын газрын гал тогооны өрөөнд гал гарлаа” гэсэн мэдээлэл өчигдөр иржээ.Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус амралтын газрын “Чингисийн өргөө” зоогийн газрын гал тогооны өрөөнд баллонтой хий дэлбэрсэн байжээ. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment