Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд шинжилгээ хийхэд E-coli буюу гэдэсний эмгэг төрөгч нян илэрсэн байна. Лабораторийн нян судлалын шинжилгээний дүнгээр Хатгал тосгоны хүн амын ундны ус авдаг 5 цэгээс Ноосны үйлдвэр, Нефть баазын орчмоос авсан Хөвсгөл нуурын усны 2 дээжинд E-coli нян илэрсэн байна.
E-coli нян нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян бөгөөд усаар дамжин хүний гэдсэнд орж гүйлгэх, шингэн алдах суулгах зэргээр илэрдэг гэнэ. Тус нян нь хүний өтгөнд байдаг бөгөөд цас мөс хайлахад шар усны үерээр дамжин нуурт орсон байх боломжтой учраас ундны ус авдаг газруудыг хамгаалалтанд авах шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас Хатгал тосгоны захирагчид хүргүүлжээ.
Хөвсгөл нуурын уснаас E-coli нян илэрлээ
2017-06-12 14:51:00