Батлан хамгаалахын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон өөр нэгэн даргыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн жилээс цэргийн алба хаагчдад өгсөн хангалтын гутал, хувцас нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь дээрх дарга нар тендэр будилаантуулсантай холбоотой байж болзошгүй аж.
Батлан хамгаалахын яамны албан тушаалтнууд АТГ-аас шалгаж эхэллээ
2017-06-12 15:18:50