8o
Улаанбаатар хот
mobile menu

Ачаа тээш хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэв

2017-06-12 16:37:00

Дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг эхлүүлэхээр зэхэж байна.

Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа тээвэр эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай тээвэрлэлт хийгдэх аж. Тодруулбал, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” ХКхамтран “ГАРААС ГАРТ - ХААЛГАНААС ХААЛГАНД” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлнэ аж. Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд иргэд ачаа тээшээ өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ий салбар болон авто буудлын ачаа илгээмжийн хэсэгт хүлээлгэн өгөх юм. Ингэснээр иргэдийн ачаа тээш “Монгол шуудан” ХК-ий Улаанбаатар хот дахь 23, орон нутагт 365 салбараар дамжин гараас гарт хүрэх боломжтой юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment