8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Магнай: Оффшор дансанд Х.Баттулгын 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал Ч.Ганхуягийг ав гэсэн

2017-06-12 16:59:00

МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг энэ сарын 09-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор бүсэд 1.1 тэрбум ам.долларын өөрийн хөрөнгөтэй  хэмээн бичлэг хийж, олон нийтэд цацсан. Тэгвэл Ардчилсан намаас түүний энэхүү мэдээлэл нь сонгуулийн үеэр нэр дэвшигчийг нэр хүндийг гудаах гэсэн худал мэдээлэл хэмээн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байна. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, хуульч Р.Булгамаа нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандлаа.

Энэ үеэр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк, твиттерээр манай нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой гүтгэлэг явсан. МАН-ын гишүүн Ч.Ганхуяг гэж хүн “Х.Баттулгын их хэжмээний мөнгө оффшор бүсэд байна” гэдэг гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл  цацсан. Тиймээс бид уг асуудлыг  албан ёсоор хууль хяналтын байгуулалгад шалгуулахаар цагдаагийн багууллагад хандаж байна. Энэ асуудлаар нэр дэвшигчтэйгээ би  ярилцсан. Тэрбээр “Надаа оффшор дансанд болон компани байхгүй. Харин тэр Ч.Ганхуяг гэдэг нөхөрт хандаж хэлэхэд “Хэрвээ оффшор бүст миний 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал, тэр мөнгийг өөрөө аваарай” гэж хэлсэн. Манай нэр дэвшигчийг сүүлийн жил гаруйн хугацаанд олон хэрэгт янз бүрийн байдлаар холбох гэж оролдож байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс оффшор бүсэд ийм их хэмжээний мөнгөтэй байсан бол аль хэдийн ил гаргачих байсан биз. Уг асуудлыг цагдаагийн байгууллагынхан түргэн шуурхай хуулийн хүрээнд шалгах байх гэж найдаж байна” гэсэн юм.

Харин хуульч Р.Булгамаа “Иргэн Ч.Ганхуягийн яриад байгаа энэ асуудалд нь ямар ч нотлох баримт байхгүй. Нэр дэвшигчийн хувьд оффшор бүсэд ямар нэгэн данс, компани байхгүй. Харин ч зоригтойгоор улс төрийн шийдэл гаргаж, оффшортой тэмцэж байгаа төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар хамгийн түрүүнд гарын үсэг зурсан улстөрчдийн нэг байгаа. Тэр яригдаад байгаа “Төгрөг нуур” нь нэр дэвшигч Х.Баттулгатай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Тэгээд ч тэр “Төгрөг нуур” гэх газар нь УИХ-аар баталсан стратегийн орд газрын жагсаалтад байхгүй байсан. Энэ мэтээр огт хамаагүй зүйлийг нэр дэвшигчтэй хамаатай мэтээр гүтгэж байна. Ер нь бол  Х.Баттулга гэдэг хүнийг гэм буруутай гэдгийг Монгол Улсын шүүх тогтоодог болохоос иргэн Ч.Ганхуяг тогтоохгүй юм.

Түүний энэ үйлдэл нь нэр дэвшигчийн нэр төрд халсан, Ерөхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед иргэдийн санаа бодолд нөлөөлөх гэсэн увайгүй улстөрийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс ч бид гэм буруутай этгээдийг зохион байгуулалттай тараасан үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж байна” гэлээ. Хуулийн хугацаагаар бол уг асуудлыг гурав хоногийн дотор шалгах ёстой. Тиймээс тун удахгүй иргэн Ч.Ганхуягийн Ерөхийлөгчийн сонгууль зориулан нэр дэвшигч Х.Баттулгын нэр хүндэд халдсан үйлдэл нь тодорхой болох юм байна. 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын Сонгуулийн штаб

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongolmaa
Magnai er hun helsendee gedgiimdaa!
2017/06/14 109.81.211.228
Mongolmaa
Hereg ch mandah nee Battulgaa!!
2017/06/14 109.81.211.228
Lll
AN hudalch,bas,ta bai,hunii musgui Hun l gesen ug
2017/06/13 103.229.122.200
Suveedei
er ni baival ter Ganhuyagt ni ugchikh.Ingej ulaim caim ulairan baij hun gutgene gedeg chin caana ni zaaval uchir baigaa.Uuriig ni sain shalgah heregtei
2017/06/13 72.209.225.96
zochin
Talh Ganhuyag dandaal ingej daldaganaj yavah yum yu goridood bgaa yum Ene gar hul boloh geed uchraa olohgui bgaa humuus bugd yas goridoj bna bolij uz
2017/06/12 202.179.25.216
ofshor
ooriinhoo kompand huvitsaa ezemshdeggui geed yalaas multraad garaad irdeg aguu ar taltai hun shuu dee battulgiinh bish oor hunii mongo bsn bn geedl multrah biz
2017/06/12 59.153.87.24
Би
Ганхуягаа аваа ав. Бялдууч золиг бялуу хүртээгүйгээ гүйцээж бялуугаа хүртэх гээл бялдуучлаал. Монгол хүн хэзээ ийм бчлдууч байлаадаа. Манж цус байнаа байна зарим хүмүүст
2017/06/12 150.129.140.10
Зочин
Мөнгө нь бсан ч ганхуягт өглөө юу
2017/06/12 103.57.93.21
Асуулт
1.1 тэрбум биш 100 сая доллар байвал Ганхуягт өгөх үү?
2017/06/12 75.82.92.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment