Замын цагдаагийн тасгийн алба хаагч хар тамхи хэрэглэсэн үедээ баригдсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн сард гарчээ. Цагдаагийн албан хаагч өөртөө 0,5 грамм айс буюу метафетамин авч явсан нь илэрсэн байна.Тодруулбал, Өнгөрсөн тавдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар “Бриллиант” шөнийн клубын орчмоос “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн нэгэн этгээдийг баривчилжээ.Хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж буй бөгөөд сэжигтэн хар тамхи хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах төрлийн бодис худалдан борлуулдаг байсан байж болзошгүй байгаа аж. Түүнийг хар тамхи хэрэглэсэн болохыг шинжилгээгээр тогтоосон төдийгүй цагдаагийн албаны үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн байна.
Замын цагдаа хар тамхи худалдан борлуулдаг байсан байж болзошгүй
2017-06-12 17:07:29