8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-06-13 08:33:42

Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд

09:30 цагт “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган болно. 

Үндэсний мэдээллийн "Монцамэ" агентлагийн Мэдээллийн төвд

11:00 цагт ОХУ-ын Анагаах ухааны доктор, “ЭМ-ЦЕНТР ШУ-Үйлдвэрлэлийн нэгдэл”-ийн Ерөнхий захирал, ЭМ технологийг үүсгэн байгуулагч П.А.Шаблин 100 хувийн цэвэр байгалийн гаралтай био бэлдмэлээр бүх төрлийн хавдар болон бусад өвчнийг эрт үед нь оношлох, анагаах ухааны эмчилгээний шинэ технологийн талаар мэдээлэл хийнэ.

ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд

11:00 цагт Тавдугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх хэвлэлийн бага хурал болно. 

10 дугаар хороололд

11:00 цагт Авто зогсоол, тохижилтын ажлын нээлт болно. Хотын дарга удирдлагууд оролцоно. 

Монголын Үндэсний музейд

11:00 цагт Монголын Үндэсний музей Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-тай хамтран Дэлхийн йогийн өдрийг тохиолдуулан МОНГОЛ-ЭНЭТХЭГ улсын хамтын ажиллагаа болон ЙОГ-н гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment