8o
Улаанбаатар хот
mobile menu

Чехийн Элчин сайдын яамны визний цаг авах системд өөрчлөлт оржээ

2017-06-13 08:48:00

БНЧУ-ын Элчин сайдын яамнаас визний цаг авах системд өөрчлөлт орсон байна. Элчин сайд Ивана Гроллова ярихдаа “Консулын хэлтэс маань гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. БНЧУ-ын ЭСЯ Чех улсаас гадна Словак, Швейцарь, Польш, Эстони, Литва улсыг төлөөлж богино хугацаатай Шенгений виз олгодог. Үүнээс гадна урт хугацааны виз олгодог.

Урт хугацаатай виз нь ажил эрхлэх, гэр бүл нэгдэх, суралцах гурван зорилготой. Виз хүссэн иргэд ЭСЯ-ны гадаа дугаарлаж, хоорондоо дугаар наймаалцах, хөдөө орон нутгийн иргэд виз мэдүүлэх боломжгүй байсан учир цахим системээр цаг авах үйлчилгээг бий болголоо. Виза пойнт хэмээх энэ системийн талаарх ташаа мэдээлэл гарсан учир энэ бүхнийг ойлгуулах зорилгоор хэвлэлд хандаж байна.

БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Монголд айлчлахдаа зөвхөн Чех улсын богино хугацааны виз мэдүүлэх хүмүүстээ зориулж "Визний төв" байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь наймдугаар сард ажиллаж эхэлнэ. Хэрэв Шенгений бусад таван орон хүлээн зөвшөөрвөл энэ төвд бас тухайн орнуудын визний мэдүүлгийг хүлээн авч болно" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment