8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэх тов гарлаа

2017-06-13 08:53:40

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонсоод байгаа билээ. Яллагдагч нарын ар гэрийнхэн Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа. Тэгвэл Улсын дээд шүүх энэ сарын 16-ны өдөр гомдлыг хянан хэлэлцэх тов гарсан байна.

Тодруулбал, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Өмгөөлөгч нь биш. Өөрсдөө юу ярихыг сонсъё. юу гэж худлаа ярих бол
2017/06/14 104.223.123.98
Зочин
өмнөх шүүх дээр юу ч хэлж чадаагүй хүмүүс дээд шатны шүүхэд бас юу ч хэлэхгүй биздээ. хэрэг хийсэн нь үнэн болоод юу ч хэлж чадаагүй шдээ
2017/06/14 109.163.234.2
Зочин
МОНГОЛ ЯЛНА. ЭХ ОРОНЧ Х.БАТТУЛГЫГ ДЭМЖЭЭРЭЙ. ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ ЭНХБОЛД МОНГОЛЫГ ЗАРНА Ш ҮҮ, БОЛОВСРОЛГҮЙ С.ГАНБААТАР УЛС УДИРДАХ УУ
2017/06/14 46.101.139.248
ман
ЭВТЭЙ МОНГОЛ М.ЭНХБОЛДЫГ ДЭМЖЭЭРЭЭЙ
2017/06/14 46.105.100.149
Зочин
хүн алсан нь 2 шатны шүүхээр шийдэгдчихээд байхад дээд шатны шүүхэд хандаад арайчдээ.
2017/06/13 216.218.222.13
Зочин
ШОРОНГИЙН ХАДААСНУУД. ХҮН АЛСАН ХҮНД ЦААЗ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
2017/06/13 89.144.12.15
muu aluurchid
ulbiisun nowshnuudiig baij baigaag n hardaa. shorondoo hatwal taarna. Za tegeheer ene nowshnuud shorondoo hatlaa. odoo zahialagchiig n bariad shorond n hiichihwel saihan bnshuu'
2017/06/13 149.56.223.241
Зочин
Дээд шүүхээр эцэслээд, захилагчийг тогтоогоосой
2017/06/13 164.132.106.162
Зочин
Харах царайны алуурчид
2017/06/13 104.223.123.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment