8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-06-13 09:17:19

ХОНЬ - (3/21-4/19)

Ухаалаг даруу байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Тандтаагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилготой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжирна. 

ҮХЭР - (4/20-5/20)

Хүчтэй энергитэй өдөр тул идэвхитэй үйл ажиллагааг шаардана. Янаг амрагийн харьцаа шинэ түвшинд гарч амрагаа илүү сайн ойлгох болно. Сэтгэл санаагаа тайван байлгахгүй бол бие өвдөнө. Хэт ядрах нь эрүүл мэндэд муу тул салхинд гар, спортоор хичээллэ.

ИХЭР - (5/21-6/21)

Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дуусгалгүй орхисон бол тэр танд өөрийгөө сануулна. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Өр төлбөрөө барагдуул. Ер нь хамгийн энгийн хялбар ажлыг түрүүлж барь.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрч хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс өглөө сэрээд, хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Орон гэрээ цэвэрлэх нь гэрт хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгахад тустай. Санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүтэлтэй байна.

АРСЛАН - (7/23-8/22)

Сөрөг нөлөө ихсэх өдөр. Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий. Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ.

ОХИН - (8/23-9/22)

Зоримог алхам хийхээс зайлсхийх өдөр. Идэвхитэй үйл ажиллагаа үр дүнтэй биш. өдрийн эхний хагаст өөрийн боломж чадварт хайнга хандсанаас алдах магадлал буй. Үдээс хойш шинэ мэдээ дуулна. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ үдшийг өнгөрөөхөд ээлтэй сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Хянуур байх өдөр. Идэвхи санаачлага үр дүн муутай байна. Бүтмээр санагдсан зүйл бодит байдал дээр саад бэрхшээлтэй тулгарна. Элдэв явуулга, хэл аманд бүү оролц. Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Эв эе, зохицол нийцлийг хичээвэл амьдралын бүхий л асуудалд дээд хүчний ивээлийг авч чадна. Ямар ч нөхцөлд бусдад туслахаас бүү татгалз. Мацаг барих, хоол сойх, биеэ эрүүжүүлэх арга засал хийвэл сайн. Лaa, арц хүжээр орон гэрээ ариул.

НУМ - (11/22-12/21)

Оюуны хөдөлмөр эрхлэгчид үр бүтээлтэй байна. Алс юманд явах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцоход ээлтэй. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч аливаа асуудлыг шийд. Өдрийг бүтээлч үйл ажиллагаанд зориул. Уран зураг, хөгжим оролдвол ядаргаа тайлагдана. Танил талын хүрээгээ өргөжүүлэхэд сайн байна.

МАТАР - (12/22-1/19)

Идэвхи санаачлагатай байх өдөр. Аливаа шийдвэрийг гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхүүгийн төлөв байдал сайжирна.

БУМБА - (1/20-2/18)

Үзэл бодлоо солилцох, мэдээлэл авахад сайн. Ямар ч зүйлийг сонссон эергээр хүлээн авч, саад бартааг нь олж харахгүй. Тиймээс шийдвэр гаргахдаа хянуур бай. Этгээд хачин хүмүүстэй харьцахаас зайлсхийх хэрэггүй. Иймэрхүү харьцаа нь таны цар хүрээг тэлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгоно.

ЗАГАС - (2/19-3/20)

Аливааг шинээр эхлэх, идэвхитэй ажиллахад тохиромжтой. Залхуу хойрго байж болохгүй, чухал боломжийг алдана. 15 цагаас хойш эхэлсэн ямар ч ажил амжилттай хэрэгжинэ. Замд гарах, засвар сэргээх ажлыг эхлэх, чухал шийдвэр гаргахад сайн. Шинэ ажилд орох, уулзалт зохион байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад сайн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment