8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган тасалдаг УИХ-ын гишүүн Б.Наранхүү морио уяад хээр хөдөө явбал яасан юм бэ

2017-06-13 10:28:00

Шинэ УИХ бүрэлдэж нэг жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд үр дүнтэй сайн ажилласан гишүүд нэлээд хэд байна. Уулын мод урттай богинотой гэдэг шиг хичээл тасалдаг муу дүн авсан гишүүд ч нэлээд хэд байна. Өнгөрсөн УИХ-ын намрын чуулганаар нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийсэнээс хамгийн ирц муутай гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү, хамгийн залуу гишүүн Д.Гантулга тэргүүтнүүд хичээл тасалдагаараа тэргүүлж байсан. Тодруулбал,  Б.Наранхүү гишүүн 140 цаг тасалсан бол Д.Гантулга гишүүн 108 цаг тасалж байсан. Харин түүний араас Б.Жавхлан гишүүн 103 цаг тасалж, гуравдугаар байранд орж байсан билээ. 

Харин  энэ хаврын чуулган нийтдээ 21 удаа хуралдсан байна. Хаврын  чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүнээр дахин УИХ-ын гишүүн Б.Наранхүү тодорсон байна. Чуулган нийтдээ 21 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Б.Наранхүү нэг удаа чөлөө авч, нэг удаа гадаадад томилолттой, 19 удаа чуулганы хуралдааныг тасалсан байна. “Мон-Уран”-ы  гэх  тодотголтой  Б.Наранхүү  төрийн түшээ болсноосоо хойш тоотой хэдэн удаа чуулганы хуралдаанд морилов. Б.Наранхүү бол Монголын нууцлаг бизнесмэнүүдийн нэг. Мөнгөтэй хэрнээ чухам ямар үйл ажиллагаа явуулдаг нь бүрхэг. Тэрбээр 1999 онд анх “Мон-Уран” компаниа байгуулж байсан.  Мөн хурдан моринд хорхойтой улс төрчдийн нэг. Түүний  шарга азарга Улсын наадмаас зургаан түрүү, хоёр айраг авч найман жил түмэн олноо баясгасаныг монгол түмэн мэднэ. Баяр наадмын үеэр Б.Наранхүү болон түүний шарга азарганы талаар монгол түмэн уяачид ам уралдан ярьдаг. Харамсалтай нь өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн талаар саар мэдээлэлүүд дуулдах болсон. Удаа дараа чуулганаа тасалж, хэвлэлийн бай болж байна. Өнгөрсөн жилийн сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан.  Б.Наранхүүгийн хувьд тойрогтоо МАН-ын Б.Амарсанаа, МАХН-ын О.Ганбат зэрэг зургаан гишүүнтэй өрсөлдсөн бөгөөд 6559 хүний санал авснаар ялалт байгуулж байв. Ингээд Б.Наранхүү түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уяач биш төрийн түшээ болсон. Гэвч эрхэм гишүүн УИХ-ын гишүүн болсоноосоо хойш тоотой хэдэн удаа чуулганы хуралдаанд суув.

Уг нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү нутгаа хөгжүүлж, аймгийн төвөө жишиг хот болгоно, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ, бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэхчлэн олон сайхан амлалт өгч гарч ирсэнийг нутгийн ард түмэн одоо болтол хүлээж суугаа. Түүний амлалт үүгээр ч дуусахгүй. Томоохон барилга байгууламж барина, иргэдээ орон сууцтай болгоход анхаарна хэмээн томоохон амлалт өгч байсан.

Харамсалтай эрхэм гишүүн өнөөдөр төрийн түшээ болсон гэдэгээ ч мэдээгүй явна. Ард түмнийхээ дуу хоолойг төрд хүргэх, чухал шаардлагатай хууль санаачлах, батлуулах талаар нэг ч удаа ам нээсэнгүй. Эсвэл эрхэм гишүүн хууль тогтоодог байгууллагыг арай өөрөөр хараад байна уу. Дуртай цагтаа орж ирээд, дуртай цагтаа гараад явдаг захын нэг газар биш байлтай.  Б.Наранхүү гишүүнээ эсвэл та зүгээр л морио уяад явбал дээр юм даа. Хүн чаддаг юм аа хийх хамгийн сайхан. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ганбаатарыг дэмжиж байгаа
Энэ нөхөр газрын наймаа хийжэ баяжсан хүмүүсийн нэг. Сайн шалгавал их зүйл энэ нөхрөөс гарна
2017/06/14 150.129.140.83
зочин
Ардчилсан намаас сонгогдсон гишүүд ч бие даагчид ч аль аль мэдлэг чадвараараа 00 учир хуралд суугаад юу хэлэхээ мэддэггүй эсвэл хэрэлдэж л байдаг нь нэг их сонин бишээ
2017/06/14 103.229.123.215
Naranhuu.
Enkhboldtoi niilj gazar zarsanaa barimttaigaar batalgaajuulaad nom bicheed hebleltend ogson 15 нд гарна гэсэн.
2017/06/13 27.42.101.177
  • Recent
  • Most Read
  • Most Comment