8o
Улаанбаатар хот
mobile menu

Нялхсын эндэгдэл 36.1 хувиар буурчээ

2017-06-13 15:29:50

Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сард 28949 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 29143 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3115 (9.7%)-аар, амьд төрсөн хүүхэд 3073 (9.5%)-аар буурсан байна. Энэ оны 5 сард 6309 эх амаржиж, 6353 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 211 (3.5%)-ээр, амьд төрсөн хүүхэд 205 (3.3%)-аар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний 5 сард 438 болж, өмнөх оны мөн үеэс 260 (37.2%)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 520 болж, өмнөх оны мөн үеэс 294 ( 36.1%)-өөр буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 5 сард 79 болж, өмнөх сараас 11 (12.2%)-ээр буурч, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 98 болж, 12 (10.9%)-оор буурсан байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 оны эхний 5 сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 7 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 7 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 оны 5 дугаар сард 12 болж, өмнөх оны мөн үеэс 6 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 15 болж, 7 хүүхдээр буурсан байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2017 оны эхний 5 дугаар сард 24 болж, өмнөх оны мөн үеэс 38-аар буурчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл