Жуулчдад үйлчлэх автобусыг Сүхбаатарын талбайн урд хэсгийн баруун, зүүн захад түр зогсоож үйлчлэхийг Замын цагдаагийн албанаас шийдвэрлэжээ. Тодруулбал, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг үндэслэн талбайн урд талын автозогсоолын ажил дуусах хүртэл дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх юм байна.
Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж үйлчлэх юм байна.