Замын хөдөлгөөнд оролцож байсан автобусны дугуй буудаж хагарсаны улмаас зорчигч эмэгтэй бэртэж гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, БЗД-4 хороо “Зүүн 4-н замын уулзварын орчим автобусны дугуй хагарч хүн гэмтлээ” гэсэн мэдээллийг шалгахад СБД-12 хороонд суух Б-гийн жолоодож явсан Aero city-540 Улиастайгаас Дэнжийн-1000 чиглэлийн автобусны зүүн хойд талын дугуй буудаж хагарсаны улмаас тус автобусны зорчигч 54 настай эмэгтэй У гэмтсэн гэсэн дуудлага ирсэн байна. Одоогоор тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Автобусны дугуй хагарсны улмаас осол гарчээ
2017-06-13 18:20:00