Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2017 оны эхний 5 сард 2024 болж, өмнөх оны мөн үеэс 7 (0.3%)-аар буурав. Мөн объектын түймэр 1792 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 2 (0.1%)-аар буурчээ.
Объектын түймрийн улмаас 22 хүн, бичил уурхайн нурангийн ослын улмаас 5 хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас 4 хүн, усны ослын улмаас 13 хүн, химийн бодисын улмаас 3 хүн амь насаа алдаж, 177.1 мянган толгой мал, тэжээвэр амьтан хорогдсон байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 9063.8 сая төгрөгийн хохирол учирч, 169.9 сая төгрөг зарцуулжээ.