Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.
Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.
Иймд дээрх хууль журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулсан байна.
НЭР ДЭВШИГЧДИЙН НИЙТ ОРЛОГО
- МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын нийт орлого нь 91 сая төгрөг
- АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нийт орлого 130 сая төгрөг
- МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нийт орлого 22 сая төгрөг гэж мэдүүлжээ.
ТЭДНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН НИЙТ ОРЛОГО
- МАН-аас нэр дэвшигч М.Энхболдынх 118 орчим сая төгрөг
- АН-аас нэр Х.Баттулгынх 31 сая төгрөг
- МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарынх 105 сая төгрөг байна.
НЭР ДЭВШИГЧДИЙН ХУВЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИЙН ЖАГСААЛТ
- Говь ХК
- Зоос гоёл ХК
- Авто импекс ХК
- Зоос банк ХК
- Женко тур бюро ХК
- Эрдэнэс Тавантолгой ХК
- Технологийн дээд сургууль
-
АН-аас нэр дэвшигч Х.БАТТУЛГА нийт 26 компани, холбоо, сангуудад хөрөнгө оруулалт хийжээ.
- Мах- Импекс ХК
- Женко тур бюро ХК
- Талх чихэр ХК
- Баянгол зочид буудал ХК
- Женко тур бюро ХК
- Женко тур бюро ХК
- Баялгийн хувь ХК
- ХИД ХК
- Вебсофт ХХК
- Ай номадик ХХК
- Өүпэнспейнс ХХК
- Баян-Игрийт ХХК
- Их Монгол Чага Интернэшнл ХХК
- Наранбаянбүрд Хоршоо
- Эрдэнэс Таван толгой ХК
- Түмэнхишигтэн ХХК
- Монголын Ардчилсан Холбоо
- Монголын Жүдо бөхийн Холбоо
- Монголын Жүдо бөхийн ордон сан
- Их Майдар сан
- Ардчилал сонин
- Ардчилал сан
- Монгол ын Жүдо бөхийн Академи
- Монголын малчдын холбоо
- ОУ-ын Жудо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл
- Монголын Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо
- МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хувьд нэг компанийн 25 хувийг эзэмшдэг.
- Баршим ХХК
НЭР ДЭВШИГЧДИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦ
- МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, нэг хувийн эзэмшлийн байшинтай
- АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 912 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай,
- МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 80 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай