Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч 3 хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ноцтой осол гарч, ЭЕШ-аа өгөхөөр явж байсан гурван хүүхэд амь насаа алдсан байна. Тэд Замын-Үүдээс элсэлтийн шалгалт өгөхөөр Сайншанд руу таксигаар явж байсан бөгөөд ослын улмаас жолооч гурван хүүхэд ослын газар амиа алдсан байна.