8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэлтсийн даргын нэрийг барьж залилжээ

2016-01-06 13:09:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаярын нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлдэж буй нь илэрчээ. Иргэдийг энэхүү хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.Уг этгээд нь Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв зэрэг аймгийн сумдаар 2014 оноос эхлэн нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргын нэрийг барьж залилан хийжээ. Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн гар утасны дугаарыг олж аваад, “Та жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд шалгарсан тул гаалийн хураамж төлөх шаардлагатай байна. Энэ дансаар мөнгө шилжүүлнэ үү” гэж иргэдээс мөнгө авсан тохиолдол удаа дараа гарчээ.Иймд уг гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг аймаг, сумдын удирдлагуудад анхааруулж байгаа юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл