8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхий залуучуудыг сонгож байна, бид ч бас...

2017-06-14 13:46:45

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэнээсээ юугаараа илүү вэ, арай дээр вэ. М.Энхболд Х.Баттулгаас, Х.Баттулга С.Ганбаатараас юугаараа дээр вэ. Үнэн бодит хариулт нь М.Энхболд. Х.Баттулга хоёр С.Ганбаатараас юугаараа ч илүү дээр биш. Харин хоёулаа арай доогуур үнэлгээтэй ч байж болох юм. 

Харьцуулаад үзье.

  1. С.Ганбаатар газар наймаалж, дээгүүрээ хувааж авах үйл ажиллагаанд огт оролцоогүй.
  2. С.Ганбаатар албан тушаалаа ашиглаж, улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой том төслүүдээс хувьдаа завшаагүй.
  3. С.Ганбаатар албан тушаалын наймаанд оролцоогүй
  4. С.Ганбаатар цаашдаа улстөр, бизнесийн бүлэглэлтэй хуйвалдаж, улс орноо хохироохгүй.
  5. С.Ганбаатар материаллаг шуналгүй, хөрөнгө зоорийг шүтдэггүй хүн.
  6. С.Ганбаатар залуу хүн.  Энэ их чухал үзүүлэлт шүү.

Даяаршиж байгаа дэлхий залуучуудыг сонгож байгаа. Залуу хүмүүс нийгмийн хөгжлийг зөв гарцаар авч явах хүч, нөөц бололцоо гэдгийг дэлхий дахин харж, сонгож байхад бид яагаад болохгүй гэж. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 40 гаруйхан насандаа, Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон 40 хүрээгүй насандаа ард түмнээсээ сонгогдон, улсаа удирдаж байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар ид эрч хүчтэйгээр хийж бүтээх идэр настай. Залуу хүний хүчтэй, зоримог, шулуун зан, хандлагаараа тэр нөгөө хоёр нэр дэвшигчээсээ илүүрхэнэ. “Их аяныг эхлэхүй” мөрийн хөтөлбөртөө тэрбээр залуучуудад хандаж, залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна билээ.

Нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх хүн  гэдэг итгэл найдвар С.Ганбаатарт нөгөө хоёр нэр дэвшигчээсээ илүү байх  магадлал өндөр. Тэр ард түмнийхээ төлөө ажиллана гэдгээ ил тод хэлээд ард түмнээсээ босгож яваа. Сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн хэд гурван төгрөгөөр сонгуулийн штабынхнаа хооллож яваа эрүүл сонголтоороо нөгөө хоёрынхоо бас л дээр нь гарна. Ийм байхад яагаад С.Ганбаатарыг сонгож болохгүй гэж. Хулгай, хуйвалдаан, худалд хутгалдаагүй, ард түмнээ худалдах сонголт хэзээ ч хийхгүй залуу хүмүүсийг дэлхий сонгож байхад бид ч бас дэлхийн жишгийг дагах цаг нь, нөхцөл нь бүрдээд байна.

 Эх сурвалж: МАХН-ын сонгуулийн штаб

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энхэ
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
2017/06/25 109.163.234.4
Зочин
Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. "Чингис бонд"-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой
2017/06/25 51.15.43.205
Сайхнаа
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
2017/06/25 93.115.95.206
Саруул
Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???
2017/06/25 193.90.12.87
Чимдээ
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
2017/06/25 109.163.234.5
ZOCHIN
TIIM SHUU. DEMJINEE
2017/06/15 150.129.141.163
золбоо
Монголчууд удахгүй канад Франц улсын сонголтыг дэлхийд харуулах болноо Ганбаатараа дэмжиж амжилтанд хүрцгээе
2017/06/14 66.181.188.219
Наран
Дэлхийд гарч ирж буй залуус эртнээс өөрийгөө бэлдсэн, уншсан мэдсэнээрээ гайхуулах хүмүүс, манай энэ нөхөр бол бүх зүйлээс чимх чимх тогтоох гэж ядсан амьтан
2017/06/14 122.201.19.2
Nam bus irgen
Tegsen chini surtalchilgaand zoriulah mungu homs baisan yum bna. Argagui hulgai hiigeegui hund yunii mungu baihav. Sanalaa ugnu uu. Songogdvol shudarga sain ard tumnee gesen Erunhiilugch baigaarai.
2017/06/14 150.129.142.170
Nam bus irgen
Ajil ruugaa yavj baihad, geriinhee oir haviar alhaj baihad Ganbaatariin zurag hurug ogt haragdahgui baisan yum. Bi Erunhiilegchiin songuulid ner devshihee bolison yum bna gej bodoj bailaa.
2017/06/14 150.129.142.170